Нэвтрэх Бүртгүүлэх
 
АН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХИЙГ НАМААСАА ХАСАВ
6amj8u2n8uetnbk36ceu2eu905-17678.jpg
1 сар 2 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

АН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХИЙГ НАМААСАА ХАСАВ

 


АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр тушаал гарган Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, Баянзүрх дүүргийн намын хорооны дарга асан одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа Д.Пүрэвдавааг намын гишүүнээс хасчээ. Сахилгын шийтгэл ногдуулах тухай уг тушаалд, “Ардчилсан намын үндсэн дүрмийн 3.7.1, 3.7.3-т заасан намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон Д.Пүрэвдавааг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хөөсүгэй” гэжээ.



Уг нь Д.Пүрэвдаваагийн удирдаж байсан намын хороо орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан АН-ын цөөхөн хороодын нэг байсан билээ.


С.Нацаг



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.