Нэвтрэх Бүртгүүлэх
 
ЭНЭ ОНЫ БАЙДЛААР 3924 ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
maxresdefault-17647.jpg
2 сар 4 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ЭНЭ ОНЫ БАЙДЛААР 3924 ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ


Залилах гэмт хэрэг 2018 оны эхний 9 сарын байдлаар 3924 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1995 гэмт хэргээр буюу хоёр дахин өссөн байна.


Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа хэргийн 450 хэрэг буюу нийт хэргийн 11 хувь нь визтэй холбоотой, 449 хэрэг буюу 11.4 хувь нь гар утастай холбоотой, 336 хэрэг буюу 8.6 хувь нь автомашинтай холбоотой, 278 хэрэг буюу 7.1 хувь нь цахим ашиглаж, 75 буюу 1.9 хувь нь ажил, сургууль, цэцэрлэгт оруулж өгнө гэж, 49 буюу 1.2 хувь нь хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ашиглаж,17 буюу 0.4 хувь нь тендер авч өгнө гэж тус тус залилсан байна. 


Залилах гэмт хэргийн суурь шалтгаан нь иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, аливаа ажлыг хялбараар бүтээх гэсэн хэрэгцээ шаардлагыг гэмт этгээдүүд ашиглаж байгаа гэдгийг албаныхан хэлж байна.


Богино хугацаанд өндөр ашиг олох бизнест хамтран ажиллах санал тавьсан байгууллага, хувь хүний эрх бүхий байгууллагаас өгсөн тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүчинтэй зөвшөөрөл, байгаа эсэхийг лавлах, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээс зөвлөгөө авах, төрийн үйлчилгээг хууль дүрэмд заасны дагуу авах, холбогдох хууль эрх зүйн актыг судалж шийдвэр гаргаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 



Б.Лхам



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.