Нэвтрэх Бүртгүүлэх
 
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, 2019 оны төсвийг хэлэлцэж саналаа нэгтгэжээ
adsd-17641.jpg
2 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2019 оны төсвийг хэлэлцэж саналаа нэгтгэжээ


 

 

“Өнөөдөр улс орны нийгэм, эдийн засагт үнэхээр хүнд нөхцөл үүсч байгаа. Гадаад зах зээлд манай улсын гол нэрийн бараа өссөн өсөлттэй байгаа. Нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс, цайр зэрэг газрын ховор элемент, гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр үзүүлэлттэй өссөн хэвээр байна.


Мөн гадаад дотоодын байгууллагаас орж ирж буй зээл тусламжийн хэмжээ буурааггүй байгаа. Өнөөгийн Засгийн газар маш их мөнгөтэй, баян засгийн газар. Харамсалтай нь энэ Засгийн газар нийгэм, эдийн засгийн бодолгоо зөв тодорхойлж, эдийн засгийн зөв хувиарлалт хийж чадахгүй байна.


Энэ нөхцөл байдлаас болоод өнөөдөр нийгэмд сөрөг үр дагавартай үр дүн гарч байна. Тухайлбал, Монголбанк, Засгийн газрын хоорондын уялдаа, хамтын ажиллагаа байхгүйгээс болж өнөөдөр имфляци долоон хувиар өслөө. 2016 онд 1.2 хувийн имфляцитай хүлээлгэж өгсөн бол өнөөдөр инфляци есөн хувьд хүрч байна. Дээр нь бензин шатахууны үнэ урьд шөнө 60 төгрөгөөр нэмэгдсэн байна. Хүнсний индекс 30 хувь руу дөхсөн, дизель түлшний үнэ 32 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс гадна Монгол улсын гадаад өр 27.7 тэрбум төгрөг буюу 2016 онтой харьцуулах юм бол 3.5 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна.


Монголбанк, Засгийн газрын үнэт цаасны өр авлага дөрвөн их наяд 554 тэрбум төгрөг хүрч өссөн байна. Энэ бүх байдлаас харахад үнэд итгэх итгэл туйлын бага байна” хэмээн МАН-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэв. "Төсөв өргөн баригдсан бид энэ төсөвд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд нэг ч төгрөгийн төсөв суулгаагүй үе үеийн Засгийн газарт суулгадаг. Өнөөдөр нийт төсвийн 82 хувийг татвараар бүрдүүлнэ гэж байгаа.


НӨТ-ын урамшуулалын систем ажилд орсоноор далд орлогууд бий болсон. Үүнтэй холбоотойгоор татвар хураалт өндөр хэмжээнд байгаа. Нэг талаар бид жижиг дунд үйлдвэрээс татвараа сайн авч чадаад нөгөө талаар ажил нь явахгүй байгаа зарим аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих, татварын бааз суурийг нэмэгдүүлэх талд Сангийн яам, Засгийн газар ажиллах ёстой ч харамсалтай нь хийж чадсангүй. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих талд сул байна" гэв Сүхбаатар аймагт явагдсан нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ж.Батсуурь 70.8 хувийн саналаар ялалт байгууллаа. Энэ өндөр хувиар ялсан ялалт байсан.


 

Р.Хишигжаргал



 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 2 өдөр 6 цагийн өмнө
7tLNuc <a href="http://uxgtouhnhiff.com/">uxgtouhnhiff</a>, [url=http://ltoxufqkovxj.com/]ltoxufqkovxj[/url], [link=http://ruzaqlhjtzvj.com/]ruzaqlhjtzvj[/link], http://dyntneoduisq.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.