Нэвтрэх Бүртгүүлэх
 
ТӨРИЙН БАНК "АХМАДАА ХҮНДЭТГЭЕ" АХМАДЫН БАЯРЫН ӨДӨРЛӨГИЙГ 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
IMG_0017-17633.JPG
2 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

 

ТӨРИЙН БАНК “АХМАДАА ХҮНДЭТГЭЕ” АХМАДЫН БАЯРЫН ӨДӨРЛӨГИЙГ 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 


Төрийн банк “Ахмадаа хүндэтгэе” ахмадын баярын өдөрлөгийг 5 дахь жилдээ зохион байгууллаа.


НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын баяр” болгон тэмдэглэж байхыг тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн.


Ахмадын баярыг тохиолдуулан Монгол Улсын бүх аймаг сум, хот сууринд байрлах Төрийн банкны салбар нэгжүүдээс ахмадууд олноор үйлчлүүлдэг нэгжийн теллерүүд үндэсний хувцсаараа жигдрэн, ахмадуудаа халуун цай, тавгийн идээтэй угтан анхан шатны эмчийн үзлэгт хамруулах, хамгийн өндөр настай 5 харилцагчдаа гарын бэлэг өгөх, дугаарлан зогсоохгүй дарааллын урдуур үйлчлэх зэргээр ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.


Төрийн банк нь энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар ирээдүй хойч үе болсон залуусаа ахмадаа хүндэтгэх, үндэсний өв соёлоо сурталчлах үйлсэд уриалан жил бүр зохион байгуулдаг юм.  


Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Төрийн банкны 3800 ажилтнуудын нэрийн өмнөөс Олон Улсын Ахмадын Баярын мэнд дэвшүүлье.


5.jpg
4184963.jpg
IMG_0013.JPG
42938039_270776120216674_5320641327786885120_n.jpg


 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.