Нэвтрэх Бүртгүүлэх
 
"ЭРДЭНЭТ"-ИЙН УДИРДЛАГУУДАД ИХ БРИТАНИ ХААЛТТАЙ БОЛЖЭЭ
MPA PHOTO 2017-6224-17630.jpg
2 сар 5 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх


Лондоны Арбитрын шүүх одоогоос яг хоёр жилийн өмнө нэгэн шийдвэр гаргасан нь Уулын баяжуулах “Эрдэнэт“үйлдвэртэй холбоотой байсан юм. Энэ шийдвэрийн дагуу “Эрдэнэт“ үйлдвэр Өмнөд Африкийн “Стандарт“ банкинд 51 сая ам.доллар төлөх болсон билээ.


Хэдийгээр лондоны арбитр ингэж шийдсэн ч одоогоор “Эрдэнэт“ үйлдвэр ямар нэгэн төлбөр хийгээгүй байгаа. Учир нь, баталгаа гаргасан бичгийг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай гэж үздэг билээ. Тодруулбал, “Жаст групп“-ийн захирал Ш.Батхүү хуурамчаар гарын үсэг үйлдэн баталгаа гаргуулсан байх магадлалтай юм. Ингэвэл энэ хэрэг Арбитрын харьяалалд хамаарахгүй харин эрүүгийн хэрэг болох юм. Нөхцөл байдал ийм байгаа ч Эрдэнэтийн удирдлагууд сүүлийн хоёр жил Лондоны металын биржийн чуулга уулзалтад очиж чадахгүй байгаа.


Жил бүрийн аравдугаар сард болдог энэ уулзалт нь энэ салбарын хамгийн томд тооцогддог уулзалт билээ. Жил бүр энэ уулзалтад оролцдог байсан Эрдэнэтийнхэн ийн сүүлийн хоёр жил очиж чадахгүй байгаа нь мөнөөх Лондоны Арбитрын шийдвэртэй холбоотой юм байна. “Монголын зэс корпорац“-ын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал “Эрдэнэт“-ийн гүйцэтгэх удирдлага Их Британид очвол шууд хоригдохоор байгаа ажээ. Тэгэхээр “Стандарт“ банкинд төлөх төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд “Эрдэнэт“-ийн удирдлагуудад Их Британи хаалттай орон болсон байна.


 

 С.Нацаг



 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 2 сар 4 өдрийн өмнө
УЛСААС 49-ИЙГ НЬ ДЭЭРЭМДЭХ, ОДОО УЛСААР ТӨЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА ГЭЖ СҮРДҮҮЛЖ, ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙГААД 51 ХУВИЙГ ӨӨРСДӨДӨӨ АШИГТАЙГААР ШИЙДҮҮЛЖ АВАХААР ЭРЭЭ ЦЭЭРЭЭГҮЙ АВИРЛАЖ БАЙНА ДАА БАС ЭДГЭЭР БҮЛЭГЛЭЛ МИАТ, IV ЦАХИЛГААН СТАНЦ ГЭЭД ИХ Л ЮМАНД ШУНХАЙРААД БАЙГАА ЮМ ШИГ ӨӨРСДӨДӨӨ ДЭНДҮҮ ИХ ЭРДЭЭД БАЙХ ШИГ ХАРАГДААД БАЙХ ЮМ
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.