Нэвтрэх Бүртгүүлэх
 
ӨР ӨМНӨХ ОНЫХООС ХУВИАР ӨСЧЭЭ
37289272_1016821591833384_5891988384653508608_n-17536.jpg
3 сар 6 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
1 Санал өгөх

ӨР ӨМНӨХ ОНЫХООС 18.2 ХУВИАР ӨСЧЭЭ


Хэрэглээний зээлийг дагаад өрхийн нийт өр өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар өсч 9.6 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын нийт зээлийн 57.6, үүнээс хэрэглээний зээл нь 23 хувийг бүрдүүлж байна. Мөн хэрэглээний шинжтэй импорт эхний улирлын байдлаар өнгөрсөн оноос 28 хувиар өсчээ.Өрхийн өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа 34 хувь, үүний тал хувийг хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байна. Эдийн засаг өсч байсан 2011, 2012 онтой харьцуулахад энэ нь 2 дахин өссөн үзүүлэлт.Өрхийн өр нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь хурдтай өсч буй хэрэглээний зээл. Банкны системийн хэмжээнд 2018 оны I улиралд нийт зээл 11.4 хувиар, үүнээс бизнесийн зээл 1.9 хувиар, хэрэглээний зээл 47.3 хувиар өсчээ.

Харин бизнесийн салбарын хүрээн дэхь зээлийн өсөлт сүүлийн хоёр жил хагасын туршид дунджаар 1.5 хувьтай байж байгаад таван сарын байдлаар 5 орчим хувь болж өсч эхэлж байгаа аж. Энэ байдалд хүргэсэн нэг гол шалтгаан нь банкны өндөр хүү, түүнтэй харьцаж буй иргэдийн мөнгөний хэрэгцээ юм. 


Л.Сайнбаяр



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.