Нэвтрэх Бүртгүүлэх
 
Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн хурлаар төслийн саналыг дэмжив
bs-17513.JPG
1 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн хурлаар 54 төслийн саналыг дэмжив


Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд боллоо. Хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Үндэсний зөвлөлийн орлогч дарга Ц.Цогзолмаа удирдан явуулав. Хуралд зөвлөлийн гишүүд, захиалагч яамдын төлөөлөл оролцлоо. Энэ удаагийн хурлаар 2019 оноос хэрэгжүүлэх улсын захиалгат шинжлэх ухаан, технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлыг эцэслэж, улмаар шинжлэх ухаан, технологийн төсөл болгон зарлах асуудлыг хэлэлцлээ.


Хурлаар 2019 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлыг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл танилцуулав. Хэлэлцүүлсэн асуудалтай холбогдуулан Үндэсний зөвлөлийн гишүүд саналаа илэрхийлж, асуудлыг хэлэлцлээ.


Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн өнөөдрийн хурлаар салбар зөвлөлийн хурлаас шинэчлэн боловсруулж ирүүлсэн нийт 54 асуудлыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүхэд танилцуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр 2019 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломж бүрдэж байна.


Эх сурвалж: БСШУСЯ



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.