Нэвтрэх Бүртгүүлэх
 
Азийн сангийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
1_20180418062050-17482.jpg
6 сар 2 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Азийн сангийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот, Азийн сан хооронд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.  



Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Юуны өмнө Улаанбаатар хотод айлчилж байгаад талархалтай байна. Таныг Монгол Улсад зочилж байгаа нь бидэнд тохиох азтай явдал гэж үзэж байна. Учир нь Азийн сан Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл явцыг дэмжиж энэ чиглэлээр бид хамтран ажилласаар ирсэн. Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 10 жилийн ойгоор бид Үндсэн хуулийн талаар онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулж байсан. Тиймээс миний зүгээс Азийн сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг. Бид Азийн сантай хамтран орон нутаг дахь ардчиллыг бэхжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр олон төслийг хамтран хэрэгжүүлж байсан. Азийн сан нийслэлийн ЗДТГ-тай 2012 оноос хамтран ажиллаж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, хотын засаглал, хог хаягдал, төрийн албаны ил тод байдлын талаар төслүүдэд амжилттай хамтран ажиллалаа. Цаашдаа олон төсөл дээр хамтран ажиллана гэж найдаж байна” гэдгийг онцлон хэллээ.

 

Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд “ Бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай олон чиглэлээр хамтарч ажиллаж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Энэхүү төвийн үйл ажиллагаа өргөжиж нийслэлийн эдийн засагт үр өгөөжөө өгөх байх гэж найдаж байна. Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 25 жил болж байна. Цаашдаа улам нягт хамтран ажиллах хүсэлтэй байна. Биднийг биечлэн хүлээн авч уулзсан танд баярлалаа” гэлээ.


АНУ-ын Азийн сан 1993 оны аравдугаар сарын 1-нд суурин төлөөлөгчийн газраа Монгол Улсад нээж байсан. Түүнээс хойш сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих зэрэг олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хамтран ажиллаж ирсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 1 сар 1 өдрийн өмнө
FPcQPY <a href="http://bwyrelaaqheo.com/">bwyrelaaqheo</a>, [url=http://zetbjxjvtvfm.com/]zetbjxjvtvfm[/url], [link=http://tnconzslupbv.com/]tnconzslupbv[/link], http://dphgzuybodpz.com/
Зочин 2 сар 4 өдрийн өмнө
Jwajw9 <a href="http://ezlkoqlbmgdx.com/">ezlkoqlbmgdx</a>, [url=http://cjriebbytdxy.com/]cjriebbytdxy[/url], [link=http://yqsehprkyfnl.com/]yqsehprkyfnl[/link], http://injyvscrumms.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.