Викториа Нуланд: 1991 оноос хойш Вашингтон таван тэрбум долларыг Украинд зарцуулсан
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европыг хариуцсан туслах Виктория Нуланд “CNN” телевизэд өгсөн ярилцлагадаа 1991 оноос хойш Вашингтон таван тэрбум ам.долларыг Украинд зарцуулсан талаар мэдэгдсэн байна. Тэрээр “АНУ 1991 оноос хойш Украины ард түмний хүчтэй ардчилсан засагтай болох эрмэлзлийг дэмжихэд таван тэрбум ам.долларыг зарцуулсан” хэмээжээ. Мөн В.Нуланд ярилцлагынхаа үеэр Украины шинэ Засгийн газрыг Олон улсын валютын сантай гэрээ хэлцэл хийхээр оролдож буйг сайшаан, ирэх сарын 25-нд болох “чөлөөт, шударга” сонгуулийн бэлтгэл ажлыг сайтар гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Кремлийн төлөөлөгч Сергей Глазев АНУ болон НАТО-гийн гишүүн орнуудыг Украинд болж буй хүчирхийлэлд буруутгасан талаар тэрээр “Магадгүй Глазев шинжлэх ухааны зөгнөлт зохиолч болж болох юм. Түүний хэлж байгаа бүхэн хий хоосон хардлага” гэжээ.
Б.СУВД
|
|