Гуантанамогийн хоригдлуудыг шилжүүлэхээр төлөвлөжээ
Кубын зүүн өмнөд хэсэгт орших Гуантанамо эрэгт орших АНУ-ын цэргийн бааз дахь хорих төвийн зарим хоригдлыг хүлээн авахыг зөвшөөрч буйгаа Уругвайн Ерөнхийлөгч Жозе Мухика мэдэгдсэн байна. 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагаас хойш баривчлагдсан хүмүүсийг хорьдог шоронг хаах амлалтыг Обамагийн Засгийн газар өгч байсан юм. Үүнийхээ дагуу хоригдлуудыг шилжүүлэх асуудлаар хэд хэдэн улстай хэлэлцээ хийж байгаа юм. Харин Өмнөд Африкийн Уругвай улс Вашингтоны хүсэлтийг хүлээн авч, хоригдлуудыг дүрвэгсэд шиг үзэхээ илэрхийлсэн нь энэ юм. Уругвай улс Кубын Гуантанамогийн таван хоригдлыг хоёр жил улсдаа байрлуулах АНУ-ын хүсэлтийг хүлээн авсан аж. Гуантанамогийн шоронд ял шийтгэлгүй иргэдийг хорьдог хэмээн хүний эрхийн байгууллагууд АНУ-ыг шүүмжилдэг. Террорист сэжигтнүүдийг хорих зорилгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш 2002 онд уг шоронг байгуулж байсан бөгөөд энэ шорон нь түүний “терроризмд зарласан дайн”-ы бэлгэ тэмдэг болсон юм.
Б.СУВД
|
|