Амрангаа ордноор орж ганц нэг хүнтэй уулзлаа” гээд явж байв. Гэвч түүний амрахаар ирсний цаана нэг ноцтой асуудал байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө Улсын дээд шүүх МАХН гэдэг нэрийг Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарын намд өгч, батламж гардуулсан. Гэтэл үүнийг Улсын бүртгэлийн газрынхан “Боломжгүй зүйл” хэмээн няцааж буй. Учир нь МАХН гэдэг нэр болоод товчлол 1997 оноос хойш тухайн үеийн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Д.Идэвхтэний нэр дээр данстай байдаг юм байна. Хэдийгээр Н.Энхбаяр 1997 оны намар МАХН-ын дарга болсон ч намынхаа нэрийг генсек дээрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн нь ийнхүү өнөөдөр нээнтэг үүсгэжээ.
Байдал ийм болсон үед МАН-ын удирдлага Элчин сайд Д.Идэвхтэнг амралтыг нь авахуулан дуудаж ирүүлж, МАХН нэрийг намнуулах аян эхлүүлэв бололтой.
Д.ОЮУН
Зохиогчийн эрх: “News.mn”