Нэвтрэх Бүртгүүлэх
 
Оновчтой байршуулсан реклам орлогыг 20-30 хувиар өсгөдөг
usult-reklam-1079.jpg
9 сар 1 өдрийн өмнө | Түгээх :
5 Санал өгөх
Манай улсад зах зээл өргөжихийн хэрээр реклам, зар сурталчилгаа улам хүрээгээ тэлж, эрэлт хэрэгцээ үүсч, нөгөө талаас реклам сурталчилгаа хийдэг мэргэжлийн байгууллага, агентлаг олноор бий болж байна. Энэ үед гарцаагүй анхаарах ёстой нэг зүйл бол реклам сурталчилгааг оновчтой байршуулах, түгээн цацах, хэрэглэгчдэд хүргэх явдал юм.

Чанартай реклам, сурталчилгаа нь тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг 20 хувь өсгөдөг бол оновчтой байршуулалт 30 хувь ч нэмэгдүүлж чаддаг байна.

Телевизийн реклам сурталчилгаа гэдэг товч тодорхой, чанар сайтай байхаасаа гадна оносон болон оргил цагтаа эфирээр дамжиж байж хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хүрч мэдээлэл өгч, итгэл үнэмшил төрүүлдэг. Нийт үзэгчдийн 60 гаруй хувь нь нэвтрүүлэг дундуурх, нэвтрүүлгээс нэвтрүүлэг хооронд гардаг рекламыг үздэг. Харин сонирхох буюу үзэх хугацааны тухайд нийт үзэгчдийн 25 орчим хувь нь рекламыг 1-2 минут үздэг бол 33 хувь нь 3-4 минут буюу нэвтрүүлэг хооронд бүтэн үздэг хэмээн хариулжээ.

Харин дөрвөөс дээш минутаар гарсан зар сурталчилгааг тэвчдэггүй сувгаа шууд сольдог гэж нийт үзэгчдийн 40 орчим хувь нь хариулжээ. "Реклам эхний гурван секундэд үзэгчдэд хүрч чадахгүй бол тухайн сурталчилж буй бараа нь амжилт олдоггүй" гэсэн онол байдаг. Тэгвэл дараах агуулга, хэв шинжийг агуулсан реклам үзэгчдэд нөлөөлдөг аж. Үүнд: тухайн хэрэглэгчийн өөрийн хэрэгцээ шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүний сурталчилгаа мөн олон давтамжтай рекламууд хэрэглэгчдэд нөлөөлдөг байна.

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл, судалгааны алба


 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 4 өдөр 18 цагийн өмнө
oSrbv7 bkkzduyxftil, [url=http://nmijfljngaph.com/]nmijfljngaph[/url], [link=http://osbivxxkamub.com/]osbivxxkamub[/link], http://gmyvgxxqfppy.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.