Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад урьж байна

Нийтэлсэн: Админ 2024-04-30 17:53:17

Монгол улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын хорооны даргын 2023 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан “ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ”-ын 3.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцох дасгалжуулагч нь дараах материалыг бүрдүүлэн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цагаас өмнө  БТСУХ-нд ирүүлнэ үү.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛД:

- Төрийн албан хаагчийн анкет

- Биеийн тамир, спортын чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;

- Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1-д заасан журмын дагуу спортын сургалт-дасгалжуулалтын эрх авсан байх;

- Хувийн ёс зүй, манлайлал, мэргэжлийн ур чадвар, өндөр зэрэглэлийн тамирчидтай ажилласан ажлын туршлагатай, мэргэшсэн байх; (холбооны тодорхойлолт, мэргэшлийн үнэмлэх хавсаргах)

- Тухайн дасгалжуулагчийн бэлтгэсэн тамирчдын гаргасан амжилт өсөлттэй байх (холбооны тодорхойлолт)

- Олон улсын Үндэсний спортын холбооны дүрэмд заасны дагуу дасгалжуулагчид тавигдсан холбогдох шаардлагыг хангасан байх; - Дэлхийн болон Үндэсний допингийн эсрэг дүрэм, стандарт, хориотой бодис, аргын талаар мэдлэгэтэй байх;

- Холбогдох олон улсын гэрээ, конвенц, хууль, эрх зүйн зохих мэдлэгэтэй байх;

- Сүүлийн 2 жилд олон улсын болон Үндэсний холбооны дүрмийн дагуу ёс зүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх;

Дээрх шаардлагыг хангасан дасгалжуулагчаас иртернэт орчин, компютерийн хэрэглээний программ, гадаад хэл, спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухаан, сургалт дасгалжуулалтын талаарх 3 төрлийн мэдлэгийг үнэлсэн шалгалт авна. Журмын дэлгэрэнгүйг ​sport.gov.mn ​хаягаар эсвэл БТСУХ-ны ҮШББХХ-ээс авна уу.