Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-аас сэрэмжлүүлэг хүргэж байна

Нийтэлсэн: Админ 2024-04-30 10:26:13

Сүүлийн үед орон сууцанд оруулна, бүртгэлд багтаана гэх зэргээр "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн болон албан хаагчдын нэргийг барьж, иргэдийг хохироох, залилах үйлдэл гарах болсон тул тус байгууллагаас сэрэмжлүүлэг хүргэж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2" орон сууцны хороолол барих төсөлд бүртгэл болон урьдчилгаа захиалга аваагүй болохыг мэдэгдэв. Мөн бусад төлүүд дээр дээрх байдлаар захиалга авахгүй байгаа аж.